Tuesday, November 15, 2016

Блог хөтлөх зөвлөмж 2

Агуулга
Хичнээн сайхан загвар, үзэмжтэй ч олигтой агуулгагүй бол зочид чинь эргэж орохгүй.
  1. Ямар сэдвээр бичих. Энэ маш чухал. Нийтлэл бүрээ төгс бичихийг хичээгээрэй. Энэ нь мэдээж төвөгтэй. Иймээс өөрийн хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлдээ тулгуурлаж болох юм.
  2. Хэтэрхий олон төрлийн сэдвээр бичих гэж хүчээ бүү тарамдуул. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордогтой л адил.
  3. Бусдыг дагаж хошуурах хэрэг байна уу? Блог чинь бусдынхаас ялгарч байж л интернэт гэгч хязгааргүй ертөнцөд өөрийн орон зайг тогтооно. Жишээлэхэд, нэг хэсэг варез блог ба веб сайтууд борооны дараах мөөг шиг олширсоноос одоо тоотой хэд нь л үлджээ. Харин сүүлийн үед нийгмийн чиглэлээр их бичдэг болсон мэт анзаарагдана. Учир нь ийм блог, веб сайтууд руу хүмүүс ч ихээр хандах болсон. Шалтгаан нь төр засгийн эрх барьж байгаа бүлэглэлүүд ард түмний дуу хоолойг телевиз, радио, сонин гээд ихэнх чиглэлд бараг бүрэн хаасанд оршино гэж үзэж байна. Саяхнаас "түр журам" гээчийг батлан гаргаж интернэт дэх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан тул нийгмийн сэдвээр блог бичих нь хэр ирээдүйтэй бол? /хожим энэ талаар өөрийн үзэл бодлоо та бүгдтэй хуваалцах болно/
  4. Нийтлэлүүд чинь эсвэл сонирхолтой, шуугиан тарихуйц эсвэл хэрэгцээтэй, ач холбогдолтой байх хэрэгтэй.
  5. Гарчгаа оновчтой өгөх. Нийтлэлийн утга агуулгыг илэрхийлсэн эсвэл хүний сонирхлыг татахуйц гарчиг өг.
  6. Өөрийн үзэл бодлоо тусгасан байх. Уншигчдад чиний үзэл бодол хэзээд сонирхолтой байна.
  7. Товч бөгөөд тодорхой байх. Уншигчид залхуу учраас хэт урт нуршуу нийтлэлийг хэзээ ч уншихгүй.
  8. Мэдээллийг бүрэн өгөх. Жишээлбэл, орчуулгын мэдээний хувьд эхний хэсгийг бичээд үлдсэн хэсгийг тухайн сайтаас уншаарай гээд орхих нь уншигчдад огт таалагддаггүй.
  9. Үгийн алдаа, найруулгандаа анхаарах. Хэл найруулгаар чинь чамайг дүгнэх болно.
  10. Зураг, видео зэргээр баяжуулах. Зураггүй мэдээллийг нэг их хайхардаггүй.
  11. Тогтмол үетэйгээр байнга шинэчлэх. Хэдэн долоо хоног, сараар хаяснаа гэнэт бөөн нийтлэлээр бөмбөгдөх нь том алдаа. Шинэчлэгдээгүй удсан блогийг уншигчид тэр чигт нь мартаж орхидог бол гэнэт нийтлэгдсэн бөөн нийтлэлүүдийг тогтож уншдаггүй. Иймээс нийтлэгдэх хугацаа зэргийг тохируулан хадгалж болно.
  12. Хуучин нийтлэлүүдээ зөнд нь хаяж болохгүй. Засч, шинэчлэж л байгаарай. Тэднийг ч бас хүмүүс уншиж л байдаг. Дашрамд хэлэхэд би энэ нийтлэлээ хоёр дахиа засч нэлээд олон зүйлийг нэмж бичиж байна.
Агуулгын тал дээр аль болох бүтээлчээр хандаж, бусдыг бүү хуулбарлаарай.

АХБ3а ангийн оюутнуудын анхааралд


Блог хөтлөх зөвлөмж

1. Юуны өмнө блогтоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Таны блогт нэвтэрч байгаа хүмүүс чухам хэний ертөнцд орж байгаагаа мэдэх аваас танд илүү итгэлтэй болж, таны блогт тэр хэрээр олон нэвтэрч, таньтай өөрийхээ үзэл бодлоо нээлттэй хуваалцах болно.
2. Өөрийн блогтоо хамгийн сайн холбоосуудыг байрлуулах хэрэгтэй. Блогчдын болон зарим сонирхолтой веб сайтууд хүмүүсийн сонирхлын илүү татах болно. Иймд сайн, тэгээд ашигтай холбоосуудын сүлжээг үүсгэ.
3. Блогийнхоо бүтэц дээр анхаарал хандуул. Юуны өмнө өөрийн бичлэгүүдээсээ 6-10 бичлэгийг блогийнхоо нүүр хуудсан дээр харагдаж байхаар байрлуул. Мөн Tag cloud-гийг ашигла. Таны блогт нэвтэрч байгаа хүмүүст таны шилдэг бичлэгүүдийг төвөггүйхэн олоход туслана.
4. Мэдээж таны бичлэгийн стиль чухал үүрэгтэй. Иймд өөрт тохирсон онцлог бичлэгийн хэлбэрийг сонгох хэрэгтэй. Таны блог блог уншигчдад бусдаас содон, өвөрмөц мэдрэмж төрүүлж чадвал та амжилт оллоо гэсэн үг.
5. Гэхдээ блогийн бас нэгэн чухал зүйл бол тогтмол бичлэг. Бид блогийг өөрсдийн ажил хичээлийнхээ заваар бичдэг болохоор хүндрэлтэй тал их л байх нь тодорхой. Гэхдээ та нэгэнт өөрийн гэсэн блогийг нээж түүгээрээ бусдад мэдээлэл хүргэхээр шийдсэн бол өдөр тутам биш ч долоо хоногт тогтмол 3-2 бичлэг оруулж байх хэрэгтэй юм. Энэ нь мэдээж таны блогийн тогтмол уншигчдын хүрээг бий болгоно.

Wednesday, January 27, 2016

Хичээл баталгаажуулалт

МУИС Орхон Сургуулийн хичээл баталгаажуулалт 2016 оны 1 сарын 26-с 2016 оны 2 сарын 1-ний хооронд явагдах тул оюутнууд та бүхэн хугацаандаа баталгаажуулалтаа хийгээрэй!

Sunday, December 27, 2015

Сайн үйлсийн аян



МУИС-ийн Орхон Сургуулийн Англи хэлний багшийн ангийн оюутнууд 2015 оны 12 сарын 27 Сэтгэлийн дэм сайн үйлсийн аян өрнүүлж 2 ажил хийлээ: Үүнд:
1. Өглөөний 9 цагаас 12 цаг хүртэл микр бүрээр явж хотын цэвэр цэмцгэр байдлыг хадгалж хүйтэнд хөрч ажиллаж байгаа Хот тохижуулахын ах эгч нартаа халуун аарц уулгаж хэсэг ч гэсэн ажлын онцлог сэтгэлийн үгсийг нь сонслоо.
2. Дэнж багт амьдардаг 7-р сургуулийн нэгэн хүүгийн гэрт очиж туслалаа.  Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бас сэргэлэн цовоо Жавхлан хүү ээж эмээ эгч дүү нарын хамт амьдардаг. Шатар даам тоглох дуртай гэхээр нь бид шатар бэлгэндээ авсан ба манай Түвшээтэй тоглоод төвөггүй хожсон шүү Mанайхан усанд явж, мод хөрөөдөж хагалаад ихэр охидтой тоглоод

Sunday, November 29, 2015

Nursery rhyme 1

Rain Rain Go Away (Play With It) Lyrics and Actions

♫ Rain, rain, [Move your fingers down like falling rain.]
go away. [Push your hands out, as if you were pushing the rain away.]
Come again another day. [Make a "come here" motion with your hands.]
DADDY wants to play. [Hold up your hand showing all five fingers and point to your thumb.]
Rain, rain, go away. [Move your fingers down and then push away the rain.]
Rain, rain,
go away.
Come again another day.
MOMMY wants to play. [Hold up your hand showing all five fingers and point to your index finger.]
Rain, rain, go away.
Rain, rain,
go away.
Come again another day.
BROTHER wants to play. [Hold up your hand showing all five fingers and point to your middle finger.]
Rain, rain, go away.
Rain, rain,
go away.
Come again another day.
SISTER wants to play. [Hold up your hand showing all five fingers and point to your ring finger.]
Rain, rain, go away.
Rain, rain,
go away.
Come again another day.
BABY wants to play. [Hold up your hand showing all five fingers and point to your pinky finger.]
Rain, rain, go away.
Rain, rain,
go away.
Come again another day.
ALL THE FAMILY wants to play. [Hold up your hand and wiggle all five fingers.]
Rain, rain, go away. ♫

Бие даалт

2015 оны 11 сарын 24-нд оруулсан бие даалтыг хүлээн авч тооцно.